Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулах, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд багачуудын авьяасыг хөгжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсны нэрэмжит \”Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг \” шалгаруулах 23 дахь уралдааныг зарласан.
Тус уралдааныг 10 дугаар сарын 7-ноос 16 хүртэл хоёр үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд анхан шатны шалгаруулалтыг дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар 10 дугаар сарын 7, 8, 9-ний өдөр тусгай хуваарийн дагуу дүүрэгтээ зохион байгууллаа. Дүүрэг тус бүр гурван хамтлагийг шалгаруулсан бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалтыг Монголын хүүхдийн ордонд 10 сарын 16-нд зохион байгуулж, амжилттай оролцсон сургуулиудын сурагчид 10 дугаар сарын 29-нд болох нийслэлийн өдрийн хүндэтгэлийн тоглолтод оролцоно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.