УИХ дахь Ардчилсан намын бүлэг яг одоо хуралдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцож байна. “Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хуралд өргөн барьсан тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж, бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн талаар мэдээлсэн юм.
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” тогтоолын төслийг 12.00 цагт ТББХ-оор хэлэлцэж, үдээс хойш 14.00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байна.









































































