Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны \”1000 Иргэний талархалын өдөр”-ийн арга хэмжээ зохион байгуулж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хороодын засаг дарга нар уригдан оролцлоо. Арга хэмжээгээр улс нийгэмдээ удаан жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн иргэдээ шагнан урамшуулж, 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэгийн бяцхан багаучууд аав ээж, эмээ өвөө, хорооны иргэдэдээ бүжиг, ардын дуу, найрал дуу, \”Ахмадын золбоо” хамтлаг болон бусад хамтлаг дуучид ая дууны цацал өргөв. Мөн Дүүргийн хэлтэс, албадууд иргэдэд ажлаа сурталчлан танилцуулж үйлчилсэнээс гадна аж ахуйн нэгжүүд, хорооны гар урлал, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд өөрсдийн бүтээлээрээ үзэсгэлэнгээ гаргалаа. Баярын үйл ажиллагаанд 900 гаруй иргэн хүрэлцэн ирж, урилгын дугаараараа 5 азтанг шалгаруулав.