Сүүлийн үед төрийн албаны танхайрал нийгэмд нэлээдгүй шүүмжлэлийг дагуулаад байна. Хамгийн саяхны жишээ гэхэд Төв аймгийн Баянчандмань сумын удирдлагуудад зодуулсан гэх бүсгүй ГССҮТ-т хэвтэн эмчлүүлж буй. Мөн цагдаагийн албан хаагч нар архины халуунд нэгнийхээ алтан аминд хүрсэн гэх харуусам мэдээ нийгмийг цочруулсан. Тэгвэл Архангай аймгийн ЗДТГ-ын холбогдох удирдах албан тушаалтнууд ажилтнаа зодож гэмтээсэн талаар \”Архангайн мэдээ” фэйсбүүк хуудсанд тавигдсан байна.
Тус мэдээлэлд \”Өнгөрсөн баасан гарагаас бямба гараг руу шилжих шөнө буюу 2015.10.09-2015.10.10-д Архангай аймгийн ЗДТГ-ынхан Их тамир сумын \”Тайхар чулуу” амралтын баазад салхинд гарсан. Уусан архиндаа халмар аядсан хурган дарга нар буюу УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б. Болорын Архангай аймаг дахь итгэмжлэлт төлөөлөгч, аймгийн Засаг даргын орлогч, Улсын харцага Мишкагийн Батжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга Б. Лхагвасүрэн, Төрийн сангийн хэлтсийн дарга Гүрсүрэн нар хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Л-ийг үзэл бодлоор нь ялгаварлан дарамталж улмаар бүлэглэн зодож хүндээр гэмтээжээ.
Одоогоор Л-ийн биеийн байдал хүндэвтэр тархины хүнд хэлбэрийн доргилт, зөөлийн эдийн няцралт, нуруу нугасны гэмтэл оноштойгоор аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэсэн байна.
Энэ талаар эргэж мэдээлнэ.
Г.Эрдэм