МАН-ын
Засагт хамтрах үеэр Гаалийн Ерөнхий газрыг дэд сайд асан Б.Цэнгэл толгойлох
болсон. Тэгвэл МАН-ыг засгаас хөөгдөх үед хамгийн түрүүнд Б.Цэнгэлийг албан
тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.
Харин түүний
оронд өмнө нь ажиллаж байсан О.Ганбатыг эргүүлэн томилсон байдаг. О.Ганбат
салбартаа мэргэшсэн, туршлагатай удирдах албан тушаалтан.
Засагт хамтрах үеэр Гаалийн Ерөнхий газрыг дэд сайд асан Б.Цэнгэл толгойлох
болсон. Тэгвэл МАН-ыг засгаас хөөгдөх үед хамгийн түрүүнд Б.Цэнгэлийг албан
тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.
Гэвч унасан хүн
ууртай гэгчээр Гаалийн даргаар томилогдмогцоо ажлаас халах тушаалд идэвхтэйгээр
гарын үсэг зурж эхэлжээ.
Хамгийн сүүлд л гэхэд 70-аад гаалийн байцаагч албан
тушаалаасаа чөлөөлөгдсөн мэдээллийг эх сурвалж хэлж байна.Энэ 70 орчим
байцаагчид бүгд Б.Цэнгэлийн үед томилогдсон бололтой юм. Гэвч албан тушаалд
томилогдоод хагас жил ч бололгүйгээр халагдах тушаалаа авлаа.Эдгээр
хүмүүс гаалийн байгууллагад орохдоо төрийн албаны шалгалт, шалгуураар ороогүй
гэдэг нөхцлөөр халагдаж байгаа аж.
Гэхдээ нэгхэн өдрийн дотор 40 гаруй
байцаагчийг ажлаас нь халах тушаал гаргасан гэхээр О.Ганбатыг маш ихээр
уурлажээ гэж хардахаас аргагүйд хүргэж байна. Тайлбар сонсож амжилгүй халагдсан
эдгээр байцаагчдын орон тоог хэрхэн нөхөх вэ. Мөн гэнэт халагдсан хэмээн шүүхэд
гомдол гаргаж, нөхөн төлбөр шаардвал хэн хариуцах вэ. Энэ бүгдийг О.Ганбат
дарга тооцолсон гэж л найдаж байна.
Амар