Үерийн эрсдэл, нөхцөл байдал, ой, хээрийн түймэр, газар хөдлөлтийн нөхцөл байдал зэрэг цаг үеиийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд “Улсын хэмжээнд өнөөдөр 11:00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Баянгол, Ерөө суманд гарсан 3 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулж, мөн аймгийн Ерөө, Хүдэр, Мандал суманд гарсан 4 түймрийг унтраахаар ажиллаж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагаас 368 алба хаагч, 31 автомашин, 1 нисдэг тэрэг, орон нутгийн мэргэжлийн ангийн 49 хүн, 7 автомашинтай, нийт 417 хүн, 38 автомашинтай ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.07.03/ байдлаар 12 аймгийн 65 сум, нийслэлийн 3 дүүрэгт 151 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50.3 хувиар өссөн” гэлээ.











































































