Энэ оны урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар төлөвлөөд байгаа.
Энэ сарын 13-ны байдлаар үр тариа 68.5, төмс 96.3, хүнсний ногоо 96.9 хувьтай явагдаж байгаа бөгөөд ургац хураалтын ажилд 950 цэргийн албан хаагч 650 гаруй оюутан залуус гэрээгээр ажиллаж байна. Цаг уур орчны, шинжилгээний газраас мэдээлснээр энэ сарын 15-нд нутгийн баруун хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 15-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.