16-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэрэлж голын хөндий, Дарьгангын тал нутгаар +7…+12 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +12…+17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Тэрэлж, Халх голын хөндийгөөр +23…+28 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +33…+38 градус, бусад нутгаар +27…+32 градус дулаан байна.
УЛААНБААТАР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.
Энэ сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
-
17-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар,
-
18-нд нутгийн зарим газраар,
-
19-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудыг нутгийн баруун хэсгээр,
-
20-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
18, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22 градус, өдөртөө +29…+34 градус, бусад нутгаар шөнөдөө +11…+16 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна. 21-нд ихэнх нутгаар хална.