Тариалангийн бүс нутгуудад хөрсний чийг хангалтгүй байна

2025 оны долоодугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай болон уриншийн талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Цагааннуур, Ерөө, Увсын Баруунтуруунд хангалттай байна.

Харин Хэнтийн Гурванбаян, Дорнодын Халхголд дунд зэрэг, Хөвсгөлийн Тариалан, Булганы Сэлэнгэ, Сэлэнгийн Баянгол, Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Хонгорын Цайдам, 6-р бригад, Алтангадасын талбайнууд, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсантад хангалтгүй байна.

Төмсний талбайн хувьд Архангайн Төвшрүүлэх, Төвийн Баянчандмань, Хэнтийн Өндөрхаан, Дорнодын Чойбалсанд хангалттай, Өвөрхангайн Хархорин, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Төвийн Жаргалант, Дорнодын Баян-Уул, Сүхбаатарын Баруун-Уртад дунд зэрэг, Сэлэнгийн Баянгол, Мандал, Төвийн Угтаалцайдамд хангалтгүй байна.

Газар тариалан бүхий ихэнх нутгаар улаанбуудай ишний доод үе хөрсний гадарга дээр гарахаас сүүн бололтын үе шатанд, төмс ихэнх нутагт цухуйлтаас цэцэглэлтийн үе шатанд явагдаж байна. Улаанбуудайн өндөр нь сорт болон тариалсан хугацаа, ургалтын үе шатнаасаа хамааран харилцан адилгүй 29-66 см байгаа бол Булганы Сэлэнгэ, Увсын Баруунтуруунд 82-94 см байна.

Өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад улаанбуудайн өндөр ихэнх талбайгаар 10 орчим см – ээр бага байна.

Related Posts

No Content Available
}

Шинэ мэдээ