Иргэн Г.Ган-Очирыг сураггүй болоод найм хонож байгаа талаар мэдээлэл цацагдсан.
Тэгвэл Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа “Монгол Улсын иргэн Г.Г сураггүй алга болсон гэх мэдээлэл гарсан даруйд Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан дээрх мэдээллийг тодруулсан. Улмаар түүнийг Интерполын шугамаар эрэн сурвалжилж байсны дагуу Швед улсад саатуулсан тухай мэдээлэл ирлээ.
Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллагатай харилцах, тус байгууллагын шугамаар эрэн сурвалжлах асуудал нь холбогдох бусад байгууллагын чиг үүрэгт хамаарах тул Гадаад харилцааны яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж мэдээлэв.










































































