Хүн бүхэл амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг ба унтах хугацааны тавны нэгд нь зүүдэлдэг байна. Зүүд нь нууцлаг сонирхолтой зүйлээр хязгааргүй баялаг бөгөөд зүүдний нууцыг судлах нь орчин үеийн судалгааны томоохон орон зай юм.
Зүүд зүүдлэх нь хүн болгонд байдаг нэгэн төрлийн хачирхалтай үзэгдэл юм.
Орчин үеийн сэтгэл судлаачийн үзэж байгаагаар эртний азийн болон европын улсуудын зүүдний талаархи тайлбар нь бүгд өрөөсгөл ойлголт их байдаг ба сайн хүн ч бай, муу хүн ч бай бүг д зүүдэлдэг тэрчлэн амьтад ч мөн зүүдэлдэгийг судалгаагаар нотолсон байна. Амьтад зүүдлэх үед нүдний хөдөлгөөн ихэсдэг бол хүнээс ялгаатай нь нойрноос сэрсний дараа зүүдээ санадаггүй байна.
Зүүд тайлаасаа болдог гэсэн үг байдаг тул зүүдийг амны бэлэг муутай хүнд хэлдэггүй. Унтахдаа \”АОМ ЛАМА ЯДАМ ГОНЧИГСҮМ ЛА ЖАВ СҮ ЧИО” хэмээн гурван эрдэний залбирлыг хорин нэгэн удаа чин сүсгээр уривал муу зүгийн юмны хорлолд үл автахгүй байх болно.