Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Санаатайгаар шатахууны хомсдол үүсгэж буй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг шаардлагатай гэж үзвэл цуцлах хүртэл арга хэмжээ ав.
Шатахууны хангамж хэвийн байгаа. ОХУ-ын талаас ямар нэгэн байдлаар хязгаарлалт хийгээгүй. Зохиомлоор хомсдол үүсгэж байгаа асуудлыг хууль, тагнуулын байгууллагаар шалгуул” гэжээ.