Нийтийн тээврийн гурван чиглэлийг шинээр нээж, нэг чиглэлд өөрчлөлт оруулав

Нийтийн тээврийн бодлогын газраас Д:11, Д:12, Д:13 чиглэлийг шинээр нээж, Д:1 чиглэлд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны иргэдийн  зорчих эрэлт хэрэгцээг хангах үүднээс нийтийн тээврийн үйлчилгээний Д :1 “Шархадны эцэс-Ботаник” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Д :1 “Шархад-Хангамж-Ботаник” чиглэл болгон өөрчлөлт оруулсан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг хангах зорилгоор дараах гурван чиглэлийг шинээр нээжээ.

Тодруулбал,

  • Д:11 “Офицеруудын ордон-Эрдэнэтолгой-Цахлай-422 дугаар худаг” чиглэл,
  • Д:12 “Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо-Улиастайн шинэ эцэс” чиглэл,
  • Д:13 "Улиастайн шинэ эцэс-Шар хадны эцэс” чиглэлийг тус тус нээсэн байна.

Related Posts

}

Шинэ мэдээ