Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Би өчигдөр таагүй мэдээ сонслоо. Нийслэлийн Баянгол дүүргийн 143-р сургуулийн зургаан хүүхэд улаанбурхны халдвар авсан нь батлагджээ. Улаанбурхны эсрэг вакцины хамрагдалтыг 90 хувьд хүргэхээр ажиллаж байна. Гэвч өвчнөөс хамгаалах бэлэн хэрэгсэл байхад ээж аавууд хийлгэхгүй байна.
143-р сургууль 500 орчим сурагчтай. Тэдний 40 хувь нь вакцинаа хийлгээгүй. Аль сургуульд хэдэн хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан талаарх бүх тоо надад бий. Нэг сургуулиас зургаан хүүхэд өвдсөн тул цаашид дэгдэх эрсдэлтэй.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргыг ойрын хугацаанд томилно гэв.










































































