Шатахуун импортлогч компаниуд арванхоёрдугаар сард АИ-92 шатахуун 62660 тонн, дизель түлш 129240 тонн, АИ-95 шатахуун 1560 тонн худалдан авахаар захиалсан талаар АҮЭБЯ-наас мэдээлэв.
Ингэснээр 193460 тонн шатахуун импортоор орж ирэх аж. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолж байна. Нийт шатахууны 95 хувийг ОХУ-аас худалдан авч байгаа бол үлдсэн хувийг БНХАУ эзэлж байна.
Мөн арванхоёрдугаар сарын эхний өдрүүдэд АИ-92 шатахуун 4597 тонн, дизель түлш 9260 тонн буюу 13857 тонн шатахуун импортлоод байна.
Төмөр замд 179 вагон АИ-92 шатахуун, 366 вагон дизель түлш байгаа аж.








































































