“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг уламжлал ёсоор 12 дугаар сарын 31-нд төв талбайд зохион байгуулагдана. Энэ удаагийн цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ.
Мөн цэнгүүнд алдарт “The Hu” хамтлаг оролцож байгаа аж. Тэд “Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох урилгаа хүлээн авчээ.
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд оролцох уран бүтээлчид төв талбайн тайзнаа үзэгч олондоо уран бүтээлээ толилуулж, шинэ оноо хамтдаа угтахаар бэлтгэлээ хангаж байна.
Шинэ жилийн мөнгөн үдшээс өмнө өдөр бүр 18:00–19:00 цагт урлагийн тоглолт зохион байгуулж иргэдэд шинэ жилийн уур амьсгал мэдрэх, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх боломжийг бүрдүүлж байна.







































































