2026 онд ахмадуудын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмсэн. Улсын хэмжээнд 537 мянган тэтгэвэр авагч бий бөгөөд тэтгэврийн нэмэгдэлд 474.7 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн.
Шинэ он гарсаар ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 50 хувь нэмэгдүүлэхийг шаардаж, хэвлэлийн хурал хийсэн бөгөөд энэ асуудлаар ГБХНХ-ын сайд Т.Аубакиртай уулзжээ.
Сайд Т.Аубакир, Тэтгэврийн доод хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн ахмадуудын хүсэлтийг Ерөнхий сайдад уламжилсан.
Тэтгэвэр нэмэх, эсэх эцсийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцуүлж, УИХ гаргана гэжээ.










































































