Монгол Улс 2025 оны жилийн эцсийн байдлаар 2.2 сая тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолж, 5.8 тэрбум ам.долларын орлого олсон байна. Экспортын зэсийн хүдэр, баяжмалын тонн тутмын дундаж үнэ 2547.1 ам.долларт хүрчээ.
Өнгөрсөн онтой харьцуулахад зэсийн экспортын биет хэмжээ 594 мянган тонноор, үнийн дүн 2.5 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь түүхэн дээд үзүүлэлт болж байна.
Өнгөрсөн хугацаанд манай улсын экспортолсон зэсийн хүдэр, баяжмалын тонн тутмын дундаж үнэ
2018 онд 1400.5 ам.доллар, 2019 онд 1279.4 ам.доллар, 2020 онд 1274.5 ам.доллар, 2021 онд 2261 ам.доллар, 2022 онд 1881.8 ам.доллар, 2023 онд 1721.7 ам.доллар, 2024 онд 1957.7 ам.доллар, 2025 онд 2547.1 ам.доллар байв.







































































