Ардчилсан Намын дарга О.Цогтгэрэлийн тушаалаар намын дэргэд бодлогын судалгааны тинк-танк байгуулахад бэлтгэх ажлын хэсгийг томилсон билээ.
Ажлын хэсгээс бэлтгэл хангасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 14-ны Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хуралдаанаар “Гэрэгэ бодлогын хүрээлэн”-г үүсгэн байгуулж, хүрээлэнгийн дүрмийг баталлаа.
“Гэрэгэ бодлогын хүрээлэн”-гийн Удирдах зөвлөл 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ. Хүрээлэнгийн удирдах зөвлөл дүрмийн дагуу 9 гишүүнтэй бөгөөд 6 гишүүнийг томилоод байна. Удирдах зөвлөлийн 3 гишүүнийг нийгэм, хүмүүнлэг, бизнесийн салбарын нэр нөлөө бүхий эрхмүүдээс сонгон томилох юм.







































































