2026 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр “UAAA – GLOBAL CUP 2026” соробан, сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн Америк улсын Калифорни мужид зохион байгуулагдсан юм.
Тус тэмцээнд манай улсын 28 оюуны тамирчин оролцжээ.
Ийнхүү Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р сургуулийн 5а ангийн сурагч Гантулгын Анужин цээж тооллын төрлийн “С” ангилалд олон улсын шилдэг хүүхдүүдтэй өрсөлдөн тэргүүлж, аваргын алтан цомын эзэн боллоо. Мөн “Flash Anzan” төрөлд алтан медаль хүртжээ.








































































