Филиппин улсад зохион байгуулагдаж буй Ази тивийн аварга шалгаруулах нохойн тэмцээнд манай монгол банхар тэргүүн байрын эзэн болжээ.
Тодруулбал “Мянган найз Дэмүүл” дуудлагатай 2 настай эр банхар 8 тэмцээнд оролцоод 7-д нь группийн аварга, нэг тэмцээнд нь дэд байр эзэлж, мөн Филиппин улсын аварга болжээ. Түүнээс гадна 8 шоу болохоос 7-д шалгарч, нэг шоунаас гуравдугаар байр эзэлжээ.
Монгол банхар бусад 40 үүлдрийн 600 нохойтой өрсөлджээ. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадвар гэх мэт зүйлээс хамаараад тэмцээнүүд нь өөр байгаа аж.
Шүүгчид болон олон нийтийн зүгээс монгол банхарт ам сайтай байгаа ба түүний байгалийн өгөгдөл, зан авир төрхийг нь сонирхон магтжээ.
Монгол банхар нохойн өмнөх амжилтуудаас дурдвал өнгөрсөн 2025 оны дөрөвдүгээр сард Хорват улсын нийслэл Загреб хотод болсон “World dog show 2024” тэмцээнд группийн аварга болж томоохон амжилт гаргасан билээ.









































































