Өнөөдрийн байдлаар Богдхан уулын ДЦГ-т 1964 иргэн, хуулийн этгээдэд 2600 орчим га талбай олгогдоод байгаа талаар Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Хашаа, хайсны стандартыг мөрдүүлэхтэй холбоотой албан даалгаврын хүрээнд 620 орчим иргэн, хуулийн этгээдэд албан мэдэгдлийг хүргүүлээд байгаа ба өнөөдрийн байдлаар 43 иргэн, хуулийн этгээдийн стандартын бус хашааг буулгаад байгаа юм байна.
Стандартыг мөрдүүлж, зарим хашааг буулгахад хүндрэл гарч байгаа ба иргэд мэдэгдэл шаардлагыг хүлээж авсан ч биелүүлэхгүй тохиолдол гарч байгаа аж.
Мөн ХУД болон БЗД-ийн Газрын татварын албаны мэдээллээр сүүлийн гурван жилд газрын төлбөрөө төлөөгүй, 14 орчим тэрбум төгрөгийн татварын өртэй иргэн, ААН-үүд байгаа юм байна.







































































