БНХАУ-ын өөртөө засах орон, мужийн коксжих нүүрсний тонн тутмын дундаж үнэ 1193 юань (2026.02.04) байгааг Sxcoal мэдээллээ. Энэ нь нэгдүгээр сарын 04-ний өдрийн сүүлийн мэдээтэй харьцуулахад ижил түвшинд байна.
Монгол Улстай хил залгаа Ганьсу, Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өнгөрсөн сарын 04-ний өдөртэй харьцуулахад 30-97 юаниар өссөн. Харин Шинжаанд өөрчлөлт ороогүй буюу тогтвортой байна.
Юньань, Жянши, Аньхуйд коксжих нүүрсний үнэ Хятад дотроо хамгийн өндөр буюу 1443-1530 юаньд хүрсэн. Харин Шинжаан, Хүнань, Шаньсид 1000 юаниас доогуур худалдаалж байна.










































































