Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч сулрахыг цаг уурын газраас мэдээллээ.
2026 оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 15-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
-
08-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
-
09-нд баруун аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр,
-
12-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
-
13-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
-
14-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи:
-
Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 4-9 метр,
-
12-нд Алтайн салбар уулсаар,
-
13-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
-
Ихэнх хугацаанд хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -21...-26 градус,
-
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус,
-
говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...-7 градус хүйтэн,
-
бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Хур тунадас: 13-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: 13-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -26…-31градус, бусад хэсгээр -20…-25 градус, өдөртөө -8…-13 градус хүйтэн байна.









































































