Бид хүүхдийн сүүн шүдийг унамагц өөхөнд боож, нохойд өгдөг. Нохойных шиг
бат бөх шүдтэй болохыг бэлэгдсэн хэрэг л дээ. Тэгвэл анагаах ухаан хөгжиж
байгаа энэ үед хүүхдийн сүүн шүдийг хаяхгүй байхыг зөвлөдөг болсон байна. Учир нь сүүн шүдэнд хүний \”үүдэл эс” хадгалагдан
үлдсэн байдаг байна.
Үүдэл эс бол хүний биед бусад төрлийн эсүүдийг үүсэгч юм. Хүн бүрт ургийн
болоод насанд хүрсэн гэх хоёр төрлийн үүдэл эс байдаг. Насанд хүрсэн үүдэл эс
нь ихэвчлэн чөмгөнд байдаг бол ургийн үүдэл эс сүүн шүд болон дөнгөж төрсөн
нярайн хүйнд байдаг байна. Иймд сүүн шүдийг нь хадгалснаар цаашид биеийн эд
эсийг сэргээхэд ашиглаж болохыг эрдэмтэд тогтоожээ.
Монголд одоогоор үүдэл эсийг ашиглаж, биеийн эд эрхтэн сэргээх төрлийн мэс
ажилбар, эмчилгээ хийгдээгүй байгаа. Харин хөгжилтэй орнуудад тухайн хүний
үүдэл эсийг ашиглаж, зөвхөн өөрт нь тохирох нөхөн сэргээх эмчилгээг хийх болсон
байна. Өөрөөр хэлбэл үүдэл эсийг ашиглаж эртхэнг нөхөн сэргээх боломжтой юм.
Хүүхэд өсөн торних явцад дотор эртхэн өвчлөх асуудал гардаг. Харин үүдэл
эсийг тэр тусмаа ургийн үүдэл эсийг ашиглаж, өвчилсөн эрхтэнг шинээр ургуулах,
нөхөн сэргээх боломжтой болсон байна. Энэ зөвхөн тэр хүндээ тохирсон эмчилгээнд
тооцогдох болсон.
Жишээ нь элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэх тохиолдолд бусдаас буюу
донороос элэг шаардахгүйгээр өөрийн үүдэл эсийг ашиглаж, элэгний эсээ ургуулж
болох юм. Тэгэхээр сүүн шүдийг хаях бус хадгалах нь чухал юм гэдэг нь
ойлгомжтой боллоо. Тэгвэл үүдэл эсийг гүн хөлдөлтийн аргаар 200-300 жил хадгалж
болох аж. Тэгэхээр хэрвээ та хүүхдийнхээ сүүн шүдийг хадгалахаар шийдсэн бол
эмчтэй зөвлөлдөж, зориулалтын температурт хадгалах шаардлагатай болж байна.