Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зарлигаар улс орныхоо батлан хамгаалах салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй зарим офицеруудад цэргийн дээд цол хүртээлээ.
ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генералд Б.Баатар нарт хошууч генерал цол, ЗХЖШ-ын орлогч дарга, хурандаа Б.Ганбат, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга, хурандаа Ц.Төрмөнх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, хурандаа Б.Мөнх-Ирээдүй, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, ҮБХИС-ийн захирал, хурандаа Т.Буянбат нарт бригадын генерал цолыг тус тус хүртээлээ.










































































