УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд боллоо.
Өнөөдөр УИХ-ын дарга Н.Учралын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцож буй 101 гишүүний 81 нь буюу 80.2 хувь нь дэмжлээ.
УИХ-ын даргыг чөлөөлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ийнхүү дэмжсэн тул Н.Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай УИХ-ын тогтоол баталсанд тооцов.
УИХ-ын дарга асан Н.Учрал “УИХ-ын эрхэм гишүүд та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж, ажиллуулсанд талархаж байна.
Хэдий богино хугацаа ч парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг илүү дэвшилтэт технологи ашиглах, шилжилтүүдийг хийхэд анхаарч ажиллалаа” хэмээн хэлэв.










































































