Засгийн газарт хоёр удаа хамтраад буй ХҮН намд Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралаас “Засгийн газарт хамтарч ажиллах” саналаа хүргүүлжээ.
Тэд Засгийн газарт хамтрах эсэхээ төлөөллийн төв байгууллагаараа хэлэлцэж шийдвэрлэх юм.
Тэгвэл эх сурвалжийн өгсөн мэдээллээр, тэд энэхүү асуудлаа маргааш хэлэлцэн шийдвэрлэх төлөвтэй байгаа аж.
Сануулахад, ХҮН намын дарга Т.Доржханд сэтгүүлчдэд өгсөн тайлбартаа “Бид энэ удаад сайтар хэлэлцэнэ. Засгийн газарт урт хугацаанд хамтрах хэрэгтэй” гэж байсан юм.











































































