УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын даргын томилгоог хэлэлцлээ.
С.Бямбацогтыг Улсын Их Хурлын 15 дахь даргаар сонгох санал хураалтад 114 гишүүн оролцож 87 нь дэмжсэн юм.
Тэрбээр УИХ-ын даргын тамгыг албан ёсоор хүлээн авч, үг хэлж дууссаны дараа чуулганы хуралдаан түр завсарлаж байна.
Завсарлагын дараа Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулах аж.












































































