Батлан хамгаалах яамын харьяа ЦДБЭЧ-ын дуучин, дэд ахлагч Д.Совд “Дорога на Ялту” буюу “Ялта хүрэх зам-2026” олон улсын хөгжмийн наадмын ялагч болжээ. Тэрбээр нэрт хөгжмийн зохиолч А.Пахмутова, найрагч М.Львов нарын бүтээл “Поклонимся великим тем годам” (Яруу тэртээх он жилүүдэд мэхийн ёсолъё) дууг дуулсан байна. Ийнхүү тус хөгжмийн наадамд анх удаа монгол хүн түрүүлэв.
“Ялта хүрэх зам” хөгжмийн наадам нь 2018 оноос эхэлсэн бөгөөд олон улсын уран бүтээлчид дайны үеийн болон эх оронч сэдэвтэй дууг сонгон өрсөлддөгөөрөө онцлогтой. Наадмын “Ялта хүрэх зам” гэдэг нэр нь түүхэн утгатай.
Финалын шатны тоглолт энэ сарын 28-нд ОХУ-ын Москва хотод Кремлийн ордны их танхимд болжээ.
-
1-р байр: Йоахим Коффиниер (Франц), Даваасүрэнгийн Совд (Монгол)
-
2-р байр: Xing Kaizheng (Хятад)
-
3-р байр: Дилейди Гонзалес Мартинес (Куба)










































































