Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэнд эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш 132 мянган иргэн нас баржээ. Нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэрхэх талаар ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнсамбуу өнөөдөр /2026.04.29/ сэтгүүлчдийн асуултад хариулав.
Н.Цэрэнсамбуу, 1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орж, холбогдох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан. Тэгэхээр 2019 оноос хойш өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа ногдол ашиг хуваарилахад нас барсан иргэдэд оногдох ногдол ашиг 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан. Энэ ногдол ашгийг Иргэний хуульд заасны дагуу хамаарал бүхий гэр бүл, үр хүүхдэд нь олгоно гэв.










































































