Өнөөдөр 10.00-15.00 цагт Сүхбаатарын талбайд Цагдаагийн Ерөнхий газрын нээлттэй хаалганы өдөр болно. Өдөрлөгийн хүрээнд цагдаагийн ял шийтгэлтэй эсэх лавлагаа олгож, хаясан, гээсэн, үрэгдүүлсэн жолооны үнэмлэх нөхөн олгох, олон улсын жолооны үнэмлэх олгох, гадаад иргэдийн жолоодох эрхийн үнэмлэхийг үндэслэн Монгол Улсын жолооны үнэмлэх олгох, зөрчлийн оноо сэргээх гэх зэрэг олон арга хэмжээнүүд болох юм байна.
Мөн ЦЕГ-ын Иргэдэд үйлчлэх төвөөс сургалт явуулж, эрх сэргээх үйлчилгээ үзүүлэх аж. Ер нь замын цагдаа дээр асуудалтай байгаа бүхий л хүмүүст өнөөдөр нээлттэйгээр үйлчлэх аж.