Яг түүн шиг шоу нэвтрүүлгийн хоёр дах цувралын оролцогч төгөлдөр хуурч Ами буюу С.Алимаа урлагийн гэр бүлд төрж өссөн нэгэн билээ. Амигийн \”Тань руу нүүж явна”, \”Канкан” зэрэг олон сайхан аялгууг хүргэж залууст сонгодог урлагийг сурталчилж яваа авьяастай бүсгүй. Түүний ээж СУИС-ын багш, дэд профессор төгөлдөр хуурч Халунсүрэн, түүний өвөө нь Төрийн шагналт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, эмээ нь жүжигчин З.Долгорсүрэн аж. Ийнхүү урлагийн гэр бүлээс гаралтай Амигийн хобби нь аз зорьсон, эрсдэлтэй зүйлсэд татагддаг гэнэ. Мөн дуулах бүжиглэх дуртай аж. Ямартай ч төгөлдөр хуурч Ами яг түүн шиг шоунд оролцсоноор үзэгчдэд өөрийгөө өөр өнцгөөс харуулж чадсан.