Дэлхий дахинаа 70 жилийн ой тохиож буй Канны кино наадам эхэлжээ. Ёслол гардуулах шагналын үйл ажиллагаанд Италийн жүжигчин, загвар өмсөгч 52 настай Монника Беллучи хүрэлцэн иржээ. Тэрээр кино наадмын үеэр нэгэн сонирхолтой үйлдэл гаргаж олон нийтийг шуугуилаад амжлаа. Моника, Францын хошин шогийн жүжигчин болох 38 настай Алекс Лутзийг өөртөө татан үнссэн явдал байв. Үнсэлтийн дараа Алекс Лутз гараа даллан тайзнаас буулаа. Харин энэ үдэш Монника Беллучи ёслол гардуулах ажиллагаанд зориулж \”Dior”-ийн урласан тас хар өнгийн дэгжин, урт даашинзаар гоёжээ. Сонирхуулахад энэ жилийн кино наадам өндөр хамгаалалтын дор зохиогдож байгаа бөгөөд урьд нь жил гарсан халдлагын улмаас 86 хүн нас барж 100 хүн шархдаж байжээ. Тиймээс болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж 500 гаран камер суурилуулж өндөр хамгаалалтын дор зохион байгуулж байна.