Дэлхийн дулаарал цаашид үргэлжлэх боловч мөсөн
бүрхүүлийг бүхэлд нь хайлуулж чадахгүй, харин 2022 оноос хойш дэлхийн дулаарал
нь хүйтрэлтээр солигдож магадгүй. Ийм дүгнэлтийг Сибирийн ус цаг уурын эрдэм
шинжилгээний хүрээлэнгийн тасгийн эрхлэгч Николай Завалишин хийсэн байна.
Тэрээр \”Миний бодлоор ойрын зургаан жилд буюу 2022 он
хүртэл дэлхийн дулаарал үргэлжилж агаарын дундаж хэм 1,1 градусаар нэмэгдэнэ.
Үүнээс хойш хүн төрөлхтөн нүүрст устөрөгчийг хэр их
хэрэглэснээс үл шалтгаалан дэлхийн дулаарал бага багаар буурч эхэлнэ” гэж тайлбарлажээ.
Дэлхийн дулаарал хүний бус
байгалийн шинж чанартай гэх онолыг баримтлагч Н.Завалишин \”дулаарал болж буй
шалтгааныг Дэлхийн альбедо багасч байгаатай холботой” гэж тайлбарласан
байна. Температур нэмэгдэх болон буурах үзэгдэл урьд
өмнө нь ч болж байсан, энэ нь давтагдах шинжтэй байдаг гэдгийг эрдэмтэн онцлон
тэмдэглэжээ. Түүний үзэж байгаагаар, 10 жилийн \”хурдан дулаарал\”,
40-50 жилийн аажим хөрөлт явагддаг мөчлөгүүд байдаг аж.
НОВОСИБИРСК./TASS/ агентлаг