Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын \”Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн\” ТББ-тай хамтран 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав. Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болголоо. Тухайлбал, дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт УНЧ 92-91 улсын дугаартай портер машинтай иргэн барилгын хог асгаж байсныг Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн хуулийн дагуу арга хэмжээ авахаар болов. Мөн дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах \”Меркури” захын цэвэрлэгээ хангалтгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хогийн савтай байсныг байгууллагын удирдлагад биечлэн танилцуулж, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгсөн байна гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.