\”Яг түүн шиг\” шоугаар үзэгч олны талархлыг хүлээх болсон залуу жүжигчин Б.Ариунцэцэг одоогоор \”Эмоци\” продакшнд ажилладаг. Тэрээр 2011 онд СУИС-ын жүжигчний ангийг дүүргэсний дараа анхны уран бүтээл \”Амьдралд тавтай морил” кинондтуслах дүр бүтээсэн. Түүнээс хойш хэд хэдэн уран бүтээлд туслах ба гол дүр бүтээж өөрийн чадвараа үзэгч олондоо танигдсан уран бүтээлч болж чадсан.
Багадаа тэрээр ангидаа муу сурлагатнуудын эгнээнд жагсдаг байсан гэнэ. Түүний хүүхэд нас Эрдэнэт хотод өнгөрсөн бөгөөд Улаанбаатар хотод 2002 онд хөл тавьжээ. Ариукагийн муу сурсан шалтгаан их энгийн. Учир юу вэ гэвэл сурагч байхдаа бүжгийн хамтлагтай байсан төдийгүй хичээлдээ ховорхон харагддаг хүүхдүүдийн нэг байсан аж. Түүнчлэн дээрээ ахтай болохоор нэлээдгүй эршүүд зантай хүүхэд байсан гэдэг. Ариукаа хүүхэд насныхаа дурсахдаа \”хүүхэд насандаа урлаг спортод одтой мэдрэмжтэй хүүхэд байсан. Гэвч хичээл сурлагад тааруухан байсан” гэв.