Холливуудын чансаа өндөрт тооцогддог жүжигчдийн нэг Леонардо Ди Каприо өөрөөсөө 17 насаар дүү Данийн загвар өмсөгч Нина Адгалаас салжээ. Хосууд болзоод нэг жилийг ардаа үлдээсэн ч салсан гэдгээ албан ёсоор зарлажээ. Жүжигчин ЛеоНардогийн хувьд олон алдартай бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан ч хайр дурлалын харилцаагаа удаан үргэлжлүүлдэггүй.
Эх сурвалжуудын мэдээлснээр хосууд хамгийн сүүлд энэ сарын 9-нд Нюь-Йорк хотод хамтдаа байсан бөгөөд түүнээс хойш дахиж уулзаагүй аж. Мөн хосууд өөр хотод амьдардаг байсан төдийгүй өнгөрсөн онд загварыншоуныүеэр танилцжээ. Загвар өмсөгч Нина Адгал дээд зэрэглэлийн загвар өмсөгч байсан. Тэрээр ЛеоНардотай болзож эхлэхээс өмнө Австралид өөрийн каррьераа эхлүүлж байжээ.