Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг “Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнөөдөр (2026.05.27) танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Монгол” нэгдлийг хараат бус, бизнесийн зарчмаар ажиллах, уул уурхайн компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохгүй, хөрөнгө удирдах, олон улсын зах зээлд хөрөнгө босгох шийдвэрийг гаргаж байна.
Төрийн өмчит компаниудын шинэчлэлийн хүрээнд “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа үр ашиггүй, давхардсан, төдийлөн ач холбогдолгүй 10 компанийг татан буулгана.
Энэхүү шинэчлэлийг эхлүүлснээр 260 орчим орон тоог оновчтой болгох, захиргааны зардлыг 10 хувь, түрээсийн зардлыг 30 хувиар бууруулж, нийтдээ 67 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийх тооцоо гарсан. Зургаадугаар сарын 10-ны дотор эдгээр 10 компанийг татан буулгах асуудал яригдана.
Татан буулгах үйл ажиллагаа зургаадугаар сарын 15-н гэхэд нарийн мэдээлэл тодорхой болно.





































































