Нийслэлийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хуралдаж, З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 сая төгрөгөөр торгох ял болгож өөрчиллөө.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд шүүхээс ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан нарт тус бүр 2 жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасах шийтгэл оногдуулсан юм.
Тэгвэл ийнхүү хорих ялыг торгох ялаар сольж, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хассаныг хэвээр үлдээлээ.










































































