Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ногоон Өртөө” санаачилга, Эрдэнэт хотын 50 жилийн ойн хүрээнд байгальд ээлтэй авто машины хэрэглээг дэмжиж хоёр дахь “Цахилгаан авто машин цэнэглэх цэг”-ийг аймгийнхаа Авто тээврийн төвийн зогсоолд байгуулсан байна.
Энэхүү ажлыг “50 жил-50 бүтээн байгуулалт”-ын хүрээнд LEAF Center, ECO Car компани болон аймгийн Авто тээврийн төв хамтран хэрэгжүүлжээ.
Тус цэг нь нэгэн зэрэг хоёр авто машин цэнэглэх бөгөөд үнийг 1 кВт тутамд 800 төгрөг байхаар тогтжээ. 60 кВт-ын хурдан цэнэглэгч нь 40 минутын дотор авто машины баттерейг 80 хүртэл хувиар цэнэглэх боломжтой юм.
Ингэснээр Улаанбаатар хотоос Хөвсгөл хүртэл цахилгаан машинаар явах боломж бүрдэж байна.







































































