Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар Бага хурал (КОП-17)наймдугаар сарын 17-28-нд Үндэсний цэцэрлэгтхүрээлэнд үргэлжилнэ.
Олон улсын бага хуралд 196 орны 6,000 орчим зочин, төлөөлөгч оролцоно гэж албаныхан мэдээлээд буй.
Энэ үеэр Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд ямар зохицуулалт үйлчлэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Түгжрэл ачааллыг бууруулах зорилгоор НЗДТГ-аас захирамж, эрх зүйн баримт бичгүүд гарсан.
Хичээлийн шинэ жил КОП-17 арга хэмжээтэй давхцаж байгаа. КОП-17 хурлыг зохион байгуулах чиглэл Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн байршилд төвлөрсөн байгаа.
Үүнтэй холбогдуулан улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор явуулах арга хэмжээг авах юм. Статистик мэдээллийг харахад өмнөх оны долоодугаар сарыг энэ оны долоодугаар сартай харьцуулахад зорчилт хөдөлгөөн 11 хувиар нэмэгдсэн байна.
Энэ байдлаар зорчилт хөдөлгөөн
-
Наймдугаар сард 7.3,
-
Есдүгээр сард 10.8 хувь болохоор байна.
Тэгш, сондгойн зохицуулалтыг хийхгүй бол түгжрэл, ачааллын VCR үзүүлэлт 2.6 руу чиглэж, долоогоос доош километр цагийн хурдтай түгжрэл ачаалал үүсэхээр байгаа. Үүнээс урьдчилан сэргийлж тэгш, сондгойгоор явуулах захирамж гарсан.
Ингэснээр VCR үзүүлэлт 1.1-1.4-ийн хооронд буюу 12-16 километр цагийн хурдтай явах нөхцөл боломж үүснэ.
Захирамжийн гол зорилго нь таван бүлэг 35 ажлыг тусгасан. Товч дурдвал:
-
Удирдлага зохион байгуулалтаар хангах
-
Осол саад онцгой үед нөөц маршрут гаргах
-
Ойролцоох байршил, авто зогсоолыг хаах, хязгаарлах
-
Хязгаарлагдсан замуудад автобус болон тусгай хэрэгцээт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
-
Мэдээллийг олон нийтэд хүргэх таван бүлэг 35 ажлыг төлөвлөсөн байна.
Шуурхай штаб КОП-17 буюу хичээл сургууль орохтой холбогдуулан замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллана. Ажлын үед замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянаж, осол саад, онцгой нөхцөлийн үед арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Замын хөдөлгөөний түгжрэл ачааллыг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллана.
Замын хөдөлгөөний төвлөрөл ачааллыг бууруулах зорилгоор дүүрэг тус бүрд хичээлийн шинэ жилийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулах гэж байна. Мөн төрийн албан хаагчдын цалин мөнгийг хичээлийн шинэ жилтэй давхцуулж олгохгүйгээр урьтаж наана нь олгосноор тухайн бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүлэх бүлэг зохион байгуулалтын ажлыг хийж байна” гэдгийг хэллээ.










































































