Сүүлийн үед сошиал ертөнцөд од
болоод буй О.Осоржамаа гэх залууг жүжигчин Б.Цэцэг өмөөрчээ. Учир юу вэ гэвэл
Осоржамаа гэх залуу өөрийн этгээд өнгө төрх, үзэл бодлоор сошиал хэрэглэгчдийг талцуулж
байна. Тэгвэл Б.Цэцэг өөрийн цахим хуудаснаа \”Яг тан шиг, яг над
энгийн нэгэн хүү өөрийн гараараа амьдралаа ЗӨВ босгож байхад яагаад бид ад үзэх
ёстой гэж! Тэр хэзээ ч хулгай хийж, худал ярьж өдрийн хоолоо залгаж үзээгүй
ЖИШИГ хүү гэж би боддог! Амжилт дүү минь үзэн ядалт ард үлддэг\” гэж өөрийнхөө
сэтгэгдлийг илэрхийлжээ. Цахим
ертөнцийн од гэх О.Осоржамаа гэх залуугийн талаар сонирхуулахад тэрээр тогооч
мэргэжилтэй төдийгүй цахим хуудаснаа өөрийн үзэл бодол, үг үйлдлээр алдаршсан
нэгэн юм. Ямартай ч олны хэл аманд амархан өртдөг тэр Б.Цэцэг О.Осоржамаагийн үзэл
бодлыг дэмжсэн байр сууриа ийнхүү илэрхийлжээ.