АНУ-ын 23 настай поп од Ариане Гранде өнгөрсөн
даваа гарагт Английн Манчестер хотод аялан тоглолтоо хийсэн. Тоглолтын үеэр
террорист халдлага болж 19 хүн газар дээрээ амь насаа алдан, 50 хүн шархдаж
нөхцөл байдал хүндэрсэн юм. Энэхүү тоглолтын үеэр дуучин биедээ ямар нэгэн
гэмтэл аваагүй ч сэтгэл санааны хүндхэн цохилтод орсон гэдгийг дуучны хэвлэлийн
төлөөлөгч мэдээллээ. Одоогийн байдлаар амиа алдсан хүний тоо 22 хүрсэн бөгөөд
нийтдээ 52 хүн шархадсан гэж албаныхан мэдээлсэн. Амиа алдсан
хүмүүсийн ихэнх нь өсвөр насны охидууд байсан бөгөөд Ариана Гранде хохирогчдод
гүнээ эмгэнэл илэрхийллээ. Тус тоглолт 21 мянган хүний багтаамжтай Манчестер
хотын Арена цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Уг цэнгэлдэх хүрээлэн европын орнууд
дундаа хамгийн том тооцогддог аж. Харин Английн цагдаагийн газраас террорист халдлага
гэж баталсан байна.