Эрүүл мэндийн сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төрийн өмчийн бүх эмнэлгүүдийн зогсоолын эхний 2 цагийг үнэ төлбөргүй боллоо.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар хэлэхдээ “Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахын тулд зогсоолын төлбөрөөс болж хүндрэл учрах ёсгүй. Иргэд өвчтөний карт, цаг авсан баримтаа үндэслэн зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөнө” гэсэн юм.












































































