• Япон – Токио: Зогсоолоо нотлохгүй бол машин авах боломжгүй. 2 км радиус дотроо зогсоолтой гэсэн цагдаагийн тодорхойлолт заавал шаарддаг
• Сингапур: Автомашины тоог шууд хязгаарладаг. Машинтай болохын тулд COE буюу квот худалдаж авдаг бөгөөд энэ нь машины цаад үнээс ч өндөр тусдаг
• Герман: Хотын төвийн зогсоолуудыг цагаар нь шаталсан өндөр үнэтэй болгож, нийтийн тээврээр зорчих хөшүүргийг үүсгэдэг
• Нидерланд: Хотын төв дэх автомашины зогсоолын тоог жил бүр системтэйгээр цөөрүүлж, оронд нь дугуйн зам болон явган хүний бүсийг нэмэгдүүлдэг
• Франц: Замын хажуугийн зогсоолуудын тал гаруйг цөөлж, оронд нь ногоон байгууламж болон дугуйн зогсоол барьсан. Мөн SU ангиллын том машинд зогсоолын төлбөрийг 3 дахин өндөр ногдуулдаг
• Өмнөд Солонгос : Pink Parking буюу эмэгтэйчүүд болон хүүхэдтэй жолоочдод зориулсан тусгай зогсоолын стандартыг нэвтрүүлсэн
• АНУ – Сан Франциско: Сул зогсоолын эрэлтээс хамаарч үнэ нь автоматаар өөрчлөгддөг SFpark ухаалаг системтэй. Оргил цагаар үнэтэй, ачаалал бага үед хямд болдог
• Испани: Хэд хэдэн хорооллыг дунд нь нэгтгэж, дотор талын гудамжуудад машингүй, зөвхөн явган хүн ба дугуй явах боломжтой бүс болгосон
• Их Британи – Лондон: Хотын төв рүү орж байгаа болон зогсоолд зогсож байгаа бүх машиныг автоматаар дугаараар нь бүртгэж Congestion Charge буюу түгжрэлийн хураамж авдаг
• Швейцар – Цюрих: Хотод байх боломжтой зогсоолын дээд хязгаарыг хуулиар тогтоосон. Шинэ зогсоол барих бүрт өөр нэг замын хажуугийн зогсоолыг устгаж явган хүний зам болгодог
• Хятад – Шэнжэнь: Нийтийн зогсоолуудад заавал цахимаар заалгаж, захиалж зогсдог аппликейшны системтэй. Захиалахгүйгээр зогсоход маш өндөр торгуультай
• Бразил: Жолооч нар хотын захад байрлах том зогсоолуудад машинаа үнэгүй/хямд үлдээгээд тусгай замын хурдан автобусаар хотын төв рүү зорчдог
• Эстони: Оршин суугчдад нийтийн тээврийг бүрэн үнэгүй болгосноор хотын төвийн зогсоолын ачааллыг 30%-р бууруулж чадсан
• Дани: Замын дагуух зогсоолын үнийг төв рүүгээ ойртох тусам огцом нэмэгдүүлж, харин цахилгаан машинд хөнгөлөлт үзүүлдэг
•АНЭУ – Дубай: Нийтийн зогсоолууд мэдрэгчтэй ба жолооч нар аппликейшнээрээ хаана сул зогсоол байгааг хараад book-лээд очиж зогсдог











































































