Энэ сарын 12-13-ны шилжих шөнө 5.3 тонн самрыг хууль бусаар Улаанбаатар хот руу нэвтрүүлэх гэж байсан этгээдийг саатуулжээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын ойролцоо зорчиж явсан \”Х.Truek” маркийн 39-04 улсын дугаартай авто машины жолооч А их хэмжээний самар хотруу нэвтрүүлэх гэж байсныг цагдаа нар илрүүлсэн байна. Тэд их хэмжээний энэхүү самрыг 12 тонн ноосон дунд нуусан байжээ. Хэргийг Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шалгаж байна.