Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нууц хөрөнгүүд гэх бичлэг цахим орчинд цацагдаад буй нь худал мэдээлэл, өмнө нь хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдсон хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас өнөөдөр мэдэгдэв.
Мөн тухайн бичлэгийг тараасан хэрэгт “Херо энтертайнмент”-ын захирал Б.Баатар холбоотой нь батлагдсан гэлээ.
Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хууль хяналтын байгууллага 2025 оны аравдугаар сард тогтоосон. “Херо энтертайнмент”-ийн Б.Баатар захирал захиалга өгсөн, төлбөр тооцоогоо шилжүүлсэн, харилцсан холбоо, чат гээд хөдөлшгүй баримтууд бүгд хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон.
3-4 хүн холбогдсон. Гурван хүн гадагшаа оргон зайлсан. Хоёр нь буцаж ирсэн. Хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон. Та бүхэн асууж болно. Би өмнөөс нь тайлбар тавьж болохгүй” гэлээ.






































































