2015.10.12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт, хилийн бүсэд орших байглийн үзэсгэлэнт \”Ёлт” гэдэг газраас Алтай сумын байгаль хамгаалагч Б, \”Ёлтын тусгай хамгаалалттай газрын улсын байцаагч С, Алтай сумын 3 дугаар багийн засаг дарга Ш нар тус сумын иргэд болох М, С, Д нарын хамт бүлэглэн нэн ховор амьтан болох хүрэн баавгай агнасан байна. Тэднийг ХХЕГ-ын хилийн 0165 дугаар ангийн дугаар заставын эрэл хайгуулын бүлэг илрүүлсэн байна. Тэднийг саатуулах үед ангийн зориулалт бүхий \”Сайга”, \”Карбин”, \”СКС” зэрэг буу, баавгайн арьс, мах зэргийг хурааж авсан аж. Уг хэргийг ЦЕГ-ын Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраас шалгаж эхлээд байна