Монголын отгон трансжендер Амина сүүлийн үед эрэлт ихтэй байна. Тэрээр цахим хуудаснаа элдэв уралдаан зарлаж өөрийгөө тун идэвхтэй нийгэмд таниулж байна. Амина сүүлийн үед олон лайв \\live\\ бичлэгээр уулзаж өөрийн үзэл бодлыг илэрхийлэх болсон. Гэвч түүний зарим бичлэгүүдээс харахад залуусыг трансжендер болоход урин дуудаж байна гэлтэй. Амина нэгэн бичлэгийн үеэр Монголын транс охидуудаа гэж олон тоон дээр хэлж нийгэм даяар буруу үлгэр дуурайлыг сурталчилж байна. Мөн түүнийг тойрсон элдэв сенсаци, хэл ам улам түүнийг сурталчилж байна гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Аминад сонгуулийн сурталчилгаа хүртэл хийгээд өгөөч гэсэн санал тавьжээ. Чухам ямар нэр дэвшигчийн арын алба түүнд санал тавьсныг мэдэхгүй ч энэ үйлдэлд Амина ихэд бухимджээ. Тэрээр \”Над руу зөндөө олон хүмүүс сонгуулийн ухуулга хийгээд өг мөнгө хангалттай өгье гээд зөндөө л бичээд байгаа шүү би цагдаад хэлчихнэ шүү яах гээд байгаа юм\” гэхчлэн бухимдлаа илэрхийлжээ.